Д.Сумъяабазар: Сэлбэ голын урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна

2023-07-06 704 0

Сэлбэ голын далан өнөөдөр дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон Улаанбаатар буян компанийн зүүн талын авто зам руу  орсон. Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж иржээ.

Голын эрэг дагуух нийт гурван хотхоны 30 орчим байр үерт автаад байгаа ба 2015-2017 онд баригдсан шинэ орон сууцны хорооллууд аж. Иргэд голын ай сав хааж барьсан орон сууцны хотхон, барилгуудыг нураах, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх тухай гомдлоо хэлж байгаа юм.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна. Шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30