Зуслангийн бүсүүд үерт автаад байна

2023-07-06 969 0

Одоогийн байдлаар бороо түр зуур намдсан ч өчигдөр шөнө үргэлжлэн орсон борооны улмаас ихэнх голын усны түвшин нэмэгджээ. Мөн зуслангийн бүсүүд үерт автсан байна. НОБГ-аас өгсөн мэдээллээр “Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автсан. Эдгээр айл өрхийн ихэнх нь эзэнгүй байсан.

Эзэнтэй байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулах ажлыг зохион байгуулсан.

Санзай, Хандгайтын зусланд байгаа иргэд “Байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч” гэдэг гомдол мэдээлэл нэлээдгүй өгсөн. Сэлбэ голын далан босгох ажилд хүн хүч ажиллаж байгаа учир энэ хэсэгт далан барьж амжихгүй байна. Нөхцөл байдал хүнд байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10