Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм, хэрвээ энэ заалт батлагдчихвал би ҮХЦ-д хандана

2023-06-27 969 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

Тус төсөлд “малчин нь Нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сайн дураараа төлсөн нөхцөлд төр таван жилийн турш НДШ-ийн 50 хувийг нь даана” гэсэн заалт туссан байгаа билээ.

Хэрвээ энэ заалтыг унагаахгүй хэвээр баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Сайд Х.Булгантуяа, Байнгын хорооны дарга П. Анужин хоёр буруугүй, өмнөх сайд нь оруулж ирсэн юм билээ. Гэхдээ энэ заалтаас болж, хууль унах вий. Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ. Энэ Үндсэн хуулийн Цэцэд очих заалт шүү.  Хэн нэгний сонгуулийн амлалтыг хэн нэгний сонгуулийн мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү, хатуу анхааруулчихъя. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол би өөрөө Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16