Хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө олгоно

2023-06-21 956 0

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Х.Булгантуяа “Өнөөдөр тогтоолын төслүүд батлагдлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долдугаар сарын 1-н гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа.

Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 

9 хувийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-ээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй.

Харин шинээр төрсөн хүүхдээ ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10