Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг нээлттэй байлгахыг үүрэг болголоо

2023-06-21 880 0

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгожээ. 

Гэвч иргэд, олон нийтийн зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшил газрын хашааны хаалгыг түгжиж, хүүхэд тоглох, амрах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хаан, биеийн тамирын талбайг ашиглуулахгүй байгаа тухай гомдол, санал ихээр ирж байна.

Иймд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УБЗАА-наас СӨХ, ЕБС, цэцэрлэгүүдэд захирамжийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10