Тэжээвэр нохойны үржил хязгаарлах 100 сая төгрөгийн тендер зарлагджээ

2023-06-07 829 0

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендерийг өчигдөр зарлажээ. Нийт 100 сая төгрөгийн үнэ бүхий ажлын тендер.

Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажлын тендерийн саналыг нийт долоо хоногийн хугацаанд авах бөгөөд хэрэгжилт хоёр дүүргийн хэмжээнд байх аж.

Хотын ерөнхий менежер М.Баяраа өнгөрсөн гуравдугаар сард эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй болохыг мэдээлж байв. Учир нь өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3169 тохиолдол гарчээ.

Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил байндаа буух эсэхт эргэлзэх хүн олон байна.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02