Дэд сайд асан Ж.Цолмон ШИНЭ намын дэд даргаар сонгогджээ

2023-06-07 1018 0

С.Баяр, С.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон МАН-аас гарчээ.

Тэрээр намаасаа гараад зогсохгүй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намын дэд даргаар сонгогдсон байна. 

Ж.Цолмон “ШИНЭ нам өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн саналыг авч байсан. Энэ нь хэрэв хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх. Зөвхөн хоёр намын тогтолцоо руу түлхдэг сонгуулийн дүрэм эрүүл саруул дуу хоолой, эрүүл зөв бодлогыг тойргийн гадна үлдээж ирсний л жишээ” хэмээн УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ирэх сонгуулиар ШИНЭ намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн болох боломжтой гэж үзэж ийм нүүдэл хийсэн бололтой.

МАН түүнийг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилж байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10