Эмэгтэй тамирчид 53 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

2023-06-05 709 0

Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээн үргэлжилж байна. 

Тэмцээний 53 кг-ын жинд эмэгтэй тамирчид иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцлээ. Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаав.

53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр ялсан талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ДАШТ: Б.Буянхишиг АНУ, БНХАУ, Азербайджаны шатарчдын араас 4-р байрт жагсаж эхэллээ

Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруула

2026-06-19

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08