ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлах байршлууд

2023-06-05 606 0

Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-аас эхэлсэн. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарлаж байгаа юм.

Өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 15-ныг хүртэл дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.

Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон орчмын хэрэглэгчид, 100 айл, 11-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид 

“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 10 хоногийн хугацаанд төв шугамын таслах хаалт шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлаж урсгал засвар хийх юм байна. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс “Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл засвар хийх үеэр хэрэглээний халуун усыг хаана.

Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгана” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15