Имартынхан Тохижилт Үйлчилгээний ажилтнуудыг “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа

2023-02-13 685 0

Имартчууд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн хүн амын эрүүл аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн төлөөх сайн үйлсийг санаачлан олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Нийслэл хотынхоо өнгө үзэмжид үргэлж анхаарч, үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг Тохижилт Үйлчилгээний өглөөний ээлжийн ажилтан нарт өнөөдөр “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайллаа.

“Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд 2022 онд “Дулаан бэлэг” хөтөлбөрийг санаачлан 1000 гаруй гутлыг хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэглэж байсан.

Харин өнөөдөр “Дулаан бэлэг” хөтөлбөрийн хүрээнд дулаанаа хадгалдаг курткаг Тохижилт үйлчилгээний ажилтан нарт бэлэглэсэн.

Дараагийн “Дулаан бэлэг “ хөтөлбөрийг тун удахгүй зохион байгуулах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10