Э.Саруулзаяа: Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу?

2023-05-29 696 0

МҮБХ-оос Улсын арслан Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх мэдээллийг хийж, гурав дахь удаагаа допингийн шинжилгээнд бүдэрсэн тул “Бүх насаараа барилдах эрхээ хасуулах” магадлалтай гэх яриа нийгэмд шуугиан тариад байна. Энэ асуудлын тухай түүний эгч Э.Саруулзаяа “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ.

Тэрбээр “Допингийн асуудал хөндөгдөхөд л миний дүүг урдаа барьж байгаад нь гомдолтой байна. Сая үүссэн асуудлын тухайд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар хэлсэн. Зөвхөн Э.Оюунболдыг л нэрлээд өнгөрлөө. Сэтгүүлч лавлаад асуухад нь хүний нэр төртэй холбоотой асуудал гээд чимээгүй өнгөрч байна лээ. Улсын наадамд хоёр удаа түрүүлсэн миний дүү нэр нүүргүй болж байна уу. Допинг гэхэд л шууд миний дүү рүү сүргээрээ дайрдаг муухай тогтолцоо бий болсон.

Энэ шинжилгээ хууль бус гэдгийг онцлох нь зөв. Аль эрт хоёр сарын өмнө авсан допингийн шинжилгээний хариугаар эрх чөлөөнд халдана гэдэг хаана ч байхгүй завхрал.

Э.Оюунболдын допингийн шинжилгээ ирэх замдаа задарсан. Журмаараа МҮБХ-оос шинжилгээний хариуг зарлах учиртай. Гэтэл өнгөрсөн сард “NTV” телевизийн хуудсаар миний дүүгийн шинжилгээний хариу ил болсон. Ямар нэгэн байдлаар дундаа задарсан учраас л тухайн үед цацагдсан гэсэн үг шүү дээ. Олон улсын допингийн эсрэг журамд зааснаар шинжилгээний явцад нэг алдаа гарахад л тухайн шинжилгээ хүчингүй болдог. Энэ журмаараа шинжилгээ хууль бус болж байгаа юм.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ багш миний дүүг байгалиасаа өгөгдөлтэй, авьяаслаг бөх гэж хэлсэн байдаг. Би ч дүүгээ ингэж л боддог. Энэ допингийн шинжилгээ гэх ажил хөшигний ард хаалттай явагддаг нь анхаарал татсан юм. Шинжилгээ аваад хэдэн сарын дараа хэдэн хүний нэр хэлээд л туг тахиад өнгөрдөг. Монголын Үндэсний допингийн эсрэг төв гэх байгууллагын үйл ажиллагаа шилэн байх ёстой. Ямар луйвар явдаг болоод үйл ажиллагаа нь хаалттай байгаад байгааг ойлгодоггүй. Ноцтой асуудлууд дуулдаж л байдаг” хэмээн ярьсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12