Д.Амарбаясгалан: Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гаргалаа

2023-05-24 1002 0

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гаргалаа. 2009 оноос хойш Эмээлтэд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг Улаанбаатар хот, Засгийн газраас судалж ирсэн. Анхны зорилго бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, гол усны бохирдлоос урьдчилан сэргийлэх байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхээр эртнээс төлөвлөсөн боловч амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан. Тухайн үед Эмээлтэд байгуулах нь зөв үү, эсвэл Дарханд байгуулах уу гээд олон талаас нь судалж тогтоолын төсөл оруулж ирэх үүрэг өгсөн юм. Үүний дагуу өнөөдөр Эмээлтэд байгуулахаар шийдвэр гаргалаа. Хоттойгоо ойрхон байж, ажлыг байрыг бий болгосноор илүү үр ашигтай ажиллана гэж үзсэн” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02