Эммануэл Макрон: Монгол Улсад эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэх, хүнсний хараат бус болоход туслахад бэлэн байна

2023-05-22 660 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Биднийг халуун дулаанаар хүлээн авч, түүхэн айчлалын зохион байгуулж буйд талархаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та бүхэнд баярлалаа. Бид дөнгөж сая үр дагавар нь зөвхөн Европоор хязгаарлагдаагүй ОХУ-ын Украинд явуулж буй дайны талаар дурдлаа. Түрэмгийлэлд өртсөн улсыг дэмжих шийдэмгий байр сууриа, түүнчлэн олон улсын хууль тогтоомжийн дагуу Европ тивд энхтайваныг буцаан авч ирэх зорилтынхоо талаар мөн танилцууллаа.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хууль дээдлэх ардчилсан тогтолцоонд суурилсан бүрэн эрхт ёсыг эрхэмлэдэг танайд ч, манайд ч цаазын ялыг халснаар Монгол Улс олон улсын энхтайван, аюулгүй байдлыг тогтоож байдаг олон талт системд бүрэн хувь нэмэр оруулдаг. Үүнд баяр хүргэе.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэд хэдэн зүйлийн талаар бид ярилцлаа. Монгол нутагт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.

Монгол Улс нүүрсээс татгалзахад туслах, эрчим хүчний эх үүсвэрээ бэхжүүлэхэд туслахад бэлэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагуудтай нягт ажиллах зэрэгт дэмжихэд бэлэн байна.

Эрхэм Ерөнхийлөгч таныг Франц Улсад аравдугаар сард ирэхэд маш их баяртай байх болно. Урьд өмнө болж байгаагүй Чингис хааны үзэсгэлэнг Францад нээнэ. Тэнд тантай уулзахад таатай байх болно” хэмээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол улсад төрийн айчлал хийж буй Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны уулзалт хийлээ. Албан ёсны хэлэлцээр өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Монгол улс Франц улсын манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг. 

Албан ёсны хэлэлцээрийн үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Бид хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Энэ оны аравдугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэн гаргахад дэмжлэг үзүүлж буй Францын засгийн газар, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж байна” гэлээ. 

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов. НҮБ-ын Дүрмийн зарчмууд, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан олон улсын энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхээ талууд мөн нотлов.

Мөн Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын зорилт, санаачилгыг дэмжиж, Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаа тохиролцлоо. 

Түүнлэн Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана.

Манай улсад төрийн айчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр буцна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18