Г.Занданшатар: Иргэд гишүүний тоог 152 болгохыг дэмжихгүй байгаа тул энэ тоог бууруулна

2023-05-16 770 0

УИХ-ын дарга Г.Занданшатар ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачдын хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид бий болгох үндэслэл гэж үзэж байгаа.

Одоогийн 76 гишүүн бүх асуудалд оролцдог бол гишүүдийн тоо олон болсноор мэргэших юм. Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна. 

Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд ярилаа. Энэ пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ. 

Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна. 

Гишүүдийн тоог 152 болгохыг бууруулна. Улс төрийн намуудаас гарч буй санал учраас тэдний саналд үндэслэж шийднэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох х

2026-07-01

Ц.Магалжав: Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.

2026-06-30

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын түрүү бөхөөр улсын заан Д.Анар тодорчээ

Нийслэлийн иргэдийн баяр  "Хүрээ цам-Даншиг наадам" Хүй долоон худагт хоёр өдрийн турш болж өндөрлөл

2026-06-29