Наадмын нээлт, хаалт, концертын найруулагчийг сонгон баталжээ…

2023-05-05 1010 0

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ. Хуралдаанаар есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцсэн байна.

Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн баталжээ.

Харин энэ жилийн наадмын төсөв одоогоор батлагдаагүй байна. Өнгөрсөн жил 2.3 тэрбум төгрөгөөр үндэсний их баяр наадмаа тэмдэглэсэн ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10