Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногоор хойшлуулав

2020-03-18 949 0

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээлтэй байгаа аж. Тодруулбал, нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн “Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээр зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулахаар шийдвэрлэлээ. Хүү төлөх, үндсэн өрөөс төлөх шаардлагагүй тул тухайн хэмжээний хөнгөлөлт гарч ирнэ. Гэвч банкуудад хүүгийн орлого буурах, санхүүгийн эх үүсвэрээсээ алдаж байгаа ч зохицуулалтын хүрээнд зөөлрүүлнэ.

Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-оос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна. Зээл төлөлтийн хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.

Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байна. Зээл гэрээгээр зохицуулагддаг тул аж ахуйн нэгжүүд зээл авсан банктайгаа уулзаж, хугацаагаа сунгаж буй талаар гэрээндээ бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар активын ангиллын журмын хүрээгээр тодорхой тусгаж өгнө” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04