Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль хугацаандаа болно, энэ намар болохгүй

2023-05-03 991 0

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг үгүйсгэсэн байна.

Тэрбээр сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүссэн аж.

Өмнө нь шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр намуудын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын сонгууль энэ онд болох эсэх тухай  тодруулахад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаад, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй.

Мөн улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” хэмээн хариулж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23