Дэлхийн шатрын холбоо Т.Мөнхзулын Их мастер цолыг баталлаа

2023-04-27 1079 0

Хан Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Кайсса” клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44-р олимпиадад биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан.

Тэгвэл түүний энэхүү цолыг Дэлхийн шатрын холбооноос өчигдөр баталлаа. Түүний хувьд энэ цаг мөчөөс эхлэн албан ёсоор эмэгтэй их мастер цолтон хэмээн дуудуулахаар болж байгаа юм.

Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн тэрээр Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10