Хавдар судлалын үндэсний төв, I эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллагын тоонд оржээ

2023-04-24 1117 0

Цахим харилцаа, холбоо, хөгжлийн сайд Н. Учрал өнөөдөр /2023.04.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчийн байруудыг төрийн өмчийн компани, бусад аж ахуйн нэгжүүд, хувийн компаниудад хэрхэн үр ашигтайгаар түрээслүүлж, улсын төсөвт хэр орлого бүрдүүлж байна вэ гэдэг нь чухал. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Хавдар судлалын үндэсний төв, Засгийн газрын авто бааз, Улсын нэгдүгээр эмнэлэг, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц гэх мэт байгууллагууд төрийн өмчийн байранд зөв менежмент  хийж байна. Хамгийн их улсын төсөвт орлого бүрдүүлдэг байгууллагууд болж байна” гэв.

Нийт 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn-д байршуулжээ.

Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого 2022 онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт 2022 онд 7.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Хавдар судлалын үндэсний төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Засгийн газрын автобааз, “Чингис хаан” ОУНБ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг түрээсээс хамгийн их орлого олдог таван байгууллага болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10