Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, шуурна

2023-04-24 826 0

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3…+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. +4…+6 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11