Э.Бат-Үүл: Өөрт учирсан хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ

2023-04-20 1075 0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр сайд Х.Нямбаатар “Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийн эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна” гэсэн юм. 

Тэгвэл олон жил эл хэрэгт сэжиглэгдэж, одоо ч улстөрийн тоглоомд ороогддог Улсын баатар Э.Бат-Үүл төрөөс хохирлоо нэхэмжлэх болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. 

Тэрээр “Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, өөрт учирсан хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ! Би ингэх эрхтэй!!!” хэмээн бичжээ. 

Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутайд тооцож тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд оноосон байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 14-ны өдөр хэргийг мөрдөн байцаатанд буцааж, тэднийг сулласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10