Их хурал 152 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгана

2023-04-18 887 0

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болговол Төрийн ордондоо багтах уу, өрөө тасалгаа хүрэлцэх үү хэмээх асуудал хөндөгдөж байна. 

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүд хоёр, хоёроороо нэг өрөөнд сууж болох байлгүй дээ. 76 гишүүнд жилдээ 10 орчим тэрбум төгрөгийн зардал гаргадаг. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж, зардал 20 тэрбум болоход түүнийг нь даах санхүүгийн бололцоотой болсон” гэсэн тайлбар өгсөн.

УИХ-ын дарга Г.Занданшатар 3 жилийн өмнө шинэ парламентын ордныг Их тэнгэрт барих боломжтой хэмээж байсан. Түүний хариуд иргэд “Парламентын шинэ ордныг агаарын бохирдол хамгийн их бүсэд буюу Баянхошуу зэрэг гэр хороололд байгуулж, утааны асуудлыг шийдвэрлэхийн төлөө хууль тогтоогчдын толгойг ажиллуулдаг болгоход анхаарах шаардлагатай” гэж ярьсаар ирсэн.

Ерөнхийлөгч Хархорин орчимд шинэ хот байгуулах зарлиг гаргасан. Тэгвэл нийслэлээ тийш нүүлгэж нэг мөсөн тэндээ Парламентын ордноо барих хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06