26 жил “уран бүтээлийн чөлөө” авсан “Айзам 2” хамтлаг маргааш тоглолтоо хийнэ

2023-04-06 927 0

26 жил “уран бүтээлийн чөлөө” авч завсарлаад байсан “Айзам 2” хамтлаг маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-нд UB palace-н концертын их танхимд “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэй тоглолтоо хийх гэнэ.

Айзам хамтлагийн дэргэдээс үүссэн “Айзам 2” хамтлаг нь анх 1990 онд байгуулагдаж 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээлээ хийж байгаад завсарлажээ. Одоо зохиох гэж буй тоглолтоороо шинэ уран бүтээлээс гадна тэр үед дуулж байсан дуунуудаа сэргээж дуулна гэдгийг хамтлагийн ахлагч С.Гантөр хэллээ.

Тоглолтод зочноор дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, Э.Минжинсор, Л.Энхмандах, С.Сэрчмаа болон Титэм, Салхи, Люмино зэрэг хамтлагууд оролцоно. “Айзам 2” хамтлаг 1990-1997 оны үеийн залуучуудын дунд хит болж байсан “Мөрөөдөл”, “Чиний харцанд”, “Хос Алтанзул”, “Бороо”, “Дурсамж” зэрэг дуунуудаа дуулна. Тоглолтын найруулагчаар найруулагч, продюсер Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22