“Учиртай гурван толгой”-д хэн хэн гоцлох вэ

2023-04-05 836 0

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд “Учиртай гурван толгой” дуурийг толилуулах гэж байна.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьжээ.

Үндэсний бахархалт бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг хөгшид залуус, хүүхэд багачууд бүгд үзэх дуртай билээ.

Тиймээс ч Юндэн, Нансалмаа, Балганы түүхийг сонсоогүй нэг ч Монгол хүн байхгүй байх.

Эртнээс Монголын сайхан эрийн шинжийг Юндэнгээр, сайхан эмэгтэйн шинжийг Нансалмаагаар төлөөлж ирсэн. “Учиртай гурван толгой” дууриа та энэ амралтын өдрүүдэд алдалгүй үзээрэй.

Юндэнд Э.Бумхүү, Л.Бүүвэйбаатар, Нансалмаад Б.Энхнаран, М.Дариймаа, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Н.Туяа нар гоцолно.

Удирдаач: ЦГансүх (соёлын тэргүүний ажилтан) 

Найруулагч: Л.Эрдэнэбулган (урлагийн гавьяат зүтгэлтэн)

Зураач: Ч.Гунгаасүх (ардын зураач)

Бүжиг дэглээч: Б.Гүрбазар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07