Т.Бадамжунайг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ

2023-04-05 738 0

Засгийн газрын таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирлаа. Тэрээр Филиппин улсад амьдарч байсан юм. 

Үүнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр “Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм. Өмнө нь түүнийг хэрэг бүртгэлтийн хэргээр шалгаж байсан. Одоо яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан.

Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана. 

Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан. 

Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02