МАН-ын бүлэг гурван дэд даргатай боллоо

2023-04-03 867 0

МАН-ын бүлэг хуралдаж, дараах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар мэдээлэл өглөө. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг гараад, ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонслоо. 

УИХ дахь МАН гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Тиймээс нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ажиллана. 

Мөн сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах зэрэг асуудал газар авлаа. Тиймээс бизнес эрхлэгчдийн бизнесийг булааж, халдаж байгаа асуудлыг яаралтай хэлэлцэж, УИХ дахь бүлэгт танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн” гэв. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аялал жуучлалын хуулиар Засгийн газар, хувийн хэвшил юу хийх шаардлагатай талаар нарийвчлан тусгасан. Мөн аялал жуулчлалын бүсүүд хаана байхыг эцэслэж, Үндэсний хороогоор батлуулдаг болно. Түүнчлэн төр хувийн хэвшлийн түншлэлээр ямар ажлуудыг хийлгэх боломжтой эсэхийг зааглана. Түүнчлэн дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх, дотоодын нислэгт зарцуулагдаж буй түлш, сэлбэгийн үнийг НӨАТ-аас чөлөөлөх асуудал тус хуулийн хүрээнд хөндөгдөж байгаа” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06