МХЕГ: Тусгаарлалтаас гадуур үлдсэн нэг ч иргэн байхгүй

2020-03-17 1015 0

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу одоогийн байдлаар нийт 731 иргэн эх орондоо ирээд байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 дугаарын захиалгат нислэгээр 244, Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 нислэгээр 231, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэн ирээд байгаа юм.

Эдгээр иргэдээс  гурван хүн коронавирүст халдвараар өвчилсөн болохыг ЭМЯ-аас албан ёсоор мэдээлсэн. Тэд 37-60 гаруй насны эмэгтэйчүүд ба хоёр нь БНСУ-д эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн байна.

Захиалгат нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Жаргалантын ам, Энх саран сувилал, Наранбулаг амралтын газар зэрэгт хуваарилан тусгаарлаад байгаа. БНСУ-аас ирсэн хоёр иргэнд тусгаарлагдсан хойно шинэ тэмдэг илэрсэн бол Берлиний нислэгээр ирсэн иргэн нислэгийн явцад 37.6 хэм хүртэл халуурсан ба Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан шуурхай арга хэмжээ авч ХӨСҮТ-д шилжүүлжээ.

БНСУ-аас иргэдээ авчрах ажиллагаанд явсан Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид болон нисэх багийнхан бүгд журмын дагуу тусгаарлагдсан гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07