“Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл хулгайж, задалж зарах гэж байсан этгээдийг барьжээ

2023-04-03 1019 0

“Хашаанд байсан “Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл гуравдугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Энэ этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10