Г.Занданшатар: Ёс зүйгүй хэсэг албан хаагчдын алдаа дутагдлаар төрийн албаны нэр хүндийг харлуулах нь зүйд нийцэхгүй

2023-04-03 540 0

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.

Түүнчлэн ёс зүйгүй хэсэг албан хаагчдын алдаа дутагдлаар нийт төрийн албаны нэр хүндийг харлуулах нь зүйд нийцэхгүйг Улсын Их Хурлын дарга дурдаад төрийн албаны шинэчлэлийг голлон хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын дунд төрийн албаны бүтэц, тогтолцоо, нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, шударга зарчим үйлчилж чадаж байгаа эсэх талаар судалгаа хийж, төрийн албан хаагчдын дуу хоолойг сонсох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн УИХ-ын дарга төрийн албаны хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх ёстойг сануулав.

Төрийн албаны хүний нөөцийн хангалт, түүний тогтвортой байдлын нэг гол нөхцөл болсон нийгмийн баталгаа хангалтгүй, хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлснөөс хэт доогуур байгаа, албан тушаалын ангилал зэрэглэл хооронд цалингийн зөрүү ялгаа бага байгаад дүгнэлт хийж, төрийн албаны ангилал зэрэглэлийг цөөрүүлэх, албан хаагчдын суурь цалин хөлсийг адил тэгш нэмэгдүүлэх асуудлаар судалгаа, тооцоонд үндэслэсэн бодлогын санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан талаар тайланд тусгасныг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан.

Цахим системд 2022 онд цэцэрлэг 17, сургууль 11, эмнэлэг 4, шинжлэх ухааны хүрээлэн 1, соёлын төв 4, яам 2, Засгийн газрын агентлаг 2, төрийн захиргааны байгууллага 31 зэрэг 70 байгууллага шинээр бүртгүүлж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 46 байгууллага хасагдсанаар төрийн байгууллагын тоо 4,232 болжээ.

Төрийн албаны ангиллаар авч үзвэл:

  • Төрийн улс төрийн албан хаагч 3,759 болж өмнөх оноос 406-аар буурсан ба нийт албан хаагчдын 1.7 хувийг;
  • Төрийн тусгай албан хаагч 47,158 болж өмнөх оноос 1,259-аар өссөн ба нийт албан хаагчдын 20.9 хувийг;
  • Төрийн захиргааны албан хаагч 22,023 болж өмнөх оноос 888-аар өссөн ба нийт албан хаагчдын 9.8 хувийг;
  • Төрийн үйлчилгээний албан хаагч 152,265 болж өмнөх оноос 14,600-аар өссөн ба нийт албан хаагчдын 67.6 хувийг тус тус эзэлж байна.

Хууль тогтоомж зөрчиж томилогдсон 1,472 албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, 180 албан тушаалтанд холбогдох төрд учруулсан хохирлын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, төрийг хохиролгүй болгох, нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Мөн нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан 579 иргэнийг бүртгэн томилгооны зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Улсын хэмжээнд 2,961 төрийн байгууллагын ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг цол дотор нь 33 нас хүртэл хувьсах байдлаар шинэчлэн тогтооно

Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан өчигдөр /2024.09.08/ болж, шинэ улирал эхэллээ. Монгол У

2024-09-09

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09