Н.Учрал: Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ

2023-03-27 763 0

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Таван Ш” ажиллагааны Шилэн ажиллагааг миний бие ахалж байна. Энэхүү ажиллагаа мэдээллийг нээлттэй, ил тод болгохоос эхэлж байгаа.

Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж 2590 аж ахуйн нэгж, 3426 тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Ингэснээр иргэд төрөө хянах, хэвлэл мэдээлэл илүү тодорхой эх сурвалжтайгаар мэдээллэх боломж бүрдэнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахунй нэгжүүд, төрийн үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагууд, МҮОНРТ, улс төрийн намууд зэрэг байгууллагууд 209 нээлттэй мэдээллийг ил болгох үүрэгтэй. Үүнд нь, байгууллагын төсөв санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа зэрэг мэдээллүүд хамаарна.

Бид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд төрийн бүх байгууллага руу мэдээллээ ил болгооч гэсэн албан хүсэлт, шаардлага илгээсэн. Өнөөдөр мэдээллийг ил тод болгож байна гэж байгаа боловч найман жилийн өмнөх мэдээлэл тавьчихсан цахим хуудастай төрийн байгууллага ч байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ ил болгохыг шардсан албан бичигт 12 аймаг огт хариу ирүүлээгүй. 38 агентлагаас 18 нь мэдээллээ огт ирүүлээгүй. Мэдээллийг ил болгох үүргээ биелүүлэхгүй байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06