“Хурд”-ынхан хандиваар цугласан 284 сая төгрөгийг УОК-т хүлээлгэн өглөө

2020-03-16 1307 0

“Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүддээ зориулан тоглолт зохион байгуулдаг “Хурд” хамтлагийнхан КОВИД-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа тул “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран цахим тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм.

“Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрсөн хандиваас гадна тоглолтын дундуур гарсан зар сурталчилгааны орлого болох 10 сая төгрөг нийт 284 сая төгрөгийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв.

Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдсэн байна.

Шадар сайд энэ үеэр “Хурд хурдтай байлаа. Та бүхэн урлаг соёлын салбарынхныг түүчээлэн санаачилга гаргалаа. Дуу хөгжмөөрөө, эх оронч үзлийг оргилуулан ард түмнийг дагуулж байдаг та бүхэнд их амжилт хүсье. Монгол түмэндээ, хамтрагч Монгол телевизийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07