Түнтүүлэй “Фрибургийн Олон Улсын кино наадам”-аас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ

2023-03-27 859 0

“Эргэж ирэхгүй намар” уран сайхны киноны уран бүтээлчид ганзага дүүрэн эх орондоо ирлээ.

Киноны хамт олон Швейцар улсын “Festival International du Film de Fribourg” буюу “Фрибургийн Олон Улсын кино наадам”-д оролцсон юм.

Тус наадамд “Эргэж ирэхгүй намар” кинонд Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ “Special mention-Best Actor” буюу “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд ялалт байгуулж шагнал хүртсэн байна.

Киноны гол чимэг болсон Түнтүүлэй хүүгийн дүрийг бүтээх жүжигчнийг кино багийнхан гурван жилийн турш хайсан гэдэг. Г.Тэнүүн-Эрдэнэ хүү өмнө нь “Солиот эх” кинонд дүр бүтээж байсан юм. Тус киноноос хүүг хармагцаа Түнтүүлэйн дүрд тохирох жүжигчин байна хэмээн харсан кино багийнхны сонголт мэргэн байсныг энэхүү үйл явдал мөн батлан харууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07