Б.Хурцын охин Боловсролын зээлийн сангаас 72 мянга, О.Мөнхжин 170 мянган ам.долларын зээл авч суралцжээ

2023-03-23 746 0

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрсийг зарласан. Үүн дотор төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдээс гадны олны танил эрхмүүд хамрагджээ.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун тус зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл авч Канад улсын Бритиш Колумбиа Их сургуульд суралцсан бол УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд Боловсролын зээлийн сангаас 106 мянган ам.долларын зээл аван гадаадад суралцаж байна.

Мөн “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн Х.Бат-Ялалт 28 мянган ам.долларыг БЗС-аас авч АНУ-ын Оклахомагийн их сургуульд хоёр жилийн хугацаанд суралцжээ.

IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин Боловсролын зээлийн сангаас 170 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Вашингтоны их сургуульд Эдийн засаг чиглэлээр суралцсан байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин Р.Сийлэн БЗС-аас 165,8 мянган ам.долларын зээл авч АНУ-ын Вашингтон Их сургуульд Эрхзүйн чиглэлээр мөн суралцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09