Иргэн Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор болжээ

2023-03-20 807 0

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэдэг үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсон. Харин Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргах шийдвэрийг энэ сарын 15-ны өдөр гаргасан юм.

Гэвч прокуророос тус дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /хахууль авах/, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний гэм бурууг шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10