Итали, Германы хөгжөөн дэмжигчдийн хооронд томоохон мөргөлдөөн боллоо

2023-03-16 857 0

Италийн Неаполь хотын төвд орон нутгийн “Наполи” болон Германы “Айнтрахт” багийн хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүссэн байна.

Өмнөх тоглолтын үеэр гарсан мөргөлдөөнийг дахин давтахгүйн тулд Айнтрахтын хөгжөөн дэмжигчдийг тоглолтод ирэхийг нь хориглоод байжээ. Гэвч хориглосон шийдвэрийг үл харгалзан Германы мянга гаруй хөгжөөн дэмжигч Неапольд хүрэлцэн ирсэн байна. Италийн хөгжөөн дэмжигчид германчуудын суусан автобус руу чулуу нүүлгэж, мөргөлдөөн эхлүүлсэн аж. Мөргөлдөөнөөс өмнө аюулгүй байдлыг хангах зорилгоор 1000 гаруй цагдаагийн алба хаагч бэлэн байдалд байжээ.

Мөргөлдөөний үеэр фанатууд цагдаа нарын эсрэг утаат бөмбөг, сандал, чулуу  шидэж, цагдаагийн  хэд хэдэн авто машиныг галдан шатаасан байна. Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтын өмнө болсон энэ мөргөлдөөнийг намжаахын тулд цагдаа нар хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Италийн эрх баригчид үймээн дэгдээсэн этгээдүүийг хөгжөөн дэмжигчид биш харин гэмт хэрэгтэн, дээрэмчид хэмээн нэрлэж, спортыг хүчирхийлэл болгон хувиргаж байгаа хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

Даншиг наадмаар морь уралдуулахгүй

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Хүрээ цам-Даншиг наадам”-ын талаар Нийслэлийн З

2026-06-23

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

"Хүрээ цам-Даншиг наадам" зургаадугаар сарын 27, 28 буюу энэ долоо хоногийн бямба, ням гарагт Хүй

2026-06-23