2020 онд Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй

2020-03-16 1724 0

COVID-19 халдварын дэгдэлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/73 тоот тушаалаар Япон Улстай байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд:

-Ур чадвартай ажилтан болон ур чадварын дадлагажигч илгээх тогтолцооны хэрэгжилтийг тус бүрт нь зохистой хангах,

-Тусгай зөвшөөрлийн хүрээнд ур чадварын дадлагажигч илгээж буй байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх,

-Хүн амын хөдөлмөр эрхлэлт, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих,

-Дэлхийн улс орнуудад хурдтай тархаж буй шинэ коронавирүсийн дэгдэлтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүртэл хугацаанд шинээр олгохыг зогсоох шийдвэрийг ХНХЯ-аас гаргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10