Х.Нямбаатар: Хосууд гэрлэхдээ заавал гэрлэлтийн гэрээ байгуулдаг байхыг хуульд тусгасан

2023-03-15 921 0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.03.15/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тохиолдолд Эрүүгийн, Зөрчлийн хууль ярина. Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт гэж юуг хэлэх, гэрлэлт дуусгавар болох харилцааг зохицуулдаг. Гэр бүлийн хуулийг шинэчлэх гээд байгаа нь цус ойртолтоос сэргийлэх, гэрлэлтийн гэрээ байгуулдаг болгох зорилготой.

Гурван настай хүүхдийг ээжийнх нь найз залуу зодсон нь Гэр бүлийн хууль биш цэвэр Эрүүгийн хуулиар зохицуулагдана. Энэ бол хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэрэг. Цохиод хөх няц болсон бол Эрүүгийн хуулиар зохицуулагдана.

Гэр бүл цуцлалтын хувь хэмжээ нэлээн өндөр болсон. Монголын төр гэр бүлийг бат тогтвортой байх, цуцлалтын тоо бага байх статискийг хүлээж байгаа.

Цус ойртолтоос сэргийлэх зорилгоор гэрлэгчид ДНК-ийн шинжилгээ хийлгэх боломжийг 21 аймагт шүүх шинжилгээний байгууллагыг түшиглэж бий болгоно. Гэрлэлтийн гэрээ байгуулах явдлыг хуулиндаа албадлага болгож оруулж ирэхгүй бол гэрлэгсэд маш хариуцлагагүй байна. Гэрлэлтийн гэрээ байгуулаад, цуцалбал хэн ямар үүрэг хүлээхийг маш тодорхой заасан заалтуудыг хуулийн төсөлдөө тусгаж байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02