ГССҮТ: Гурван настай хүүгийн биеийн байдал маш хүнд байна, ард иргэд хөршийн холбоогоо сайжруулаасай…

2023-03-09 658 0

Өчигдөр БГД-ийн 10-р хороонд ээж болон хойд эцгийн хамт амьдардаг гурван настай хүү толгойдоо цус хуралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгджээ. 

Хохирогч хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч, гэмт этгээд Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд шууд зугтаасан байна.

Сэжигтэн Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай хүүг зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Мөн хүүгийн ээжийг хүчирхийллийн хэргийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өглөө. 

Тэрээр “Хүү гуравдугаар сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн. Хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. Тухайн хүүхэд хүзүү, сээр нурууны гуравдугаар үеийн гэмтэлтэй, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүү хоёр дахь өдөртөө эмчлэгдэж байна. Өнөөдөр нэмж хүүгийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан. Шаардлагатай эмчилгээ, оношлогоог шуурхай хийж байна.

Эмч хүн, иргэн хүн, эмэгтэй хүнийхээ хувьд хэлэхэд, бага насны хүүхэд зодуулах, гэмтэх, өндрөөс унаж гэмтэх тохиолдлууд ихсэж байна. Ард иргэдийг хөршийн холбоогоо сайжруулаасай гэж хүсч байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12