Ерөнхийлөгч бөхчүүдийн 3 үеийн төлөөллийг хүлээн авч, золголт хийжээ

2023-03-03 1051 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний бөхийн гурван үеийн төлөөлөл болон Монголын үндэсний бөхийн холбооны ажлын албаныхныг хүлээн авч золголт хийлээ.

Энэхүү золголт, хүндэтгэлийн арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Золголтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдэд хандан Монгол бөхийн нэр хүнд, уламжлал, жудаг ёсыг үргэлжид өндөрт өргөж, Монгол эр хүний эрхэм чанаруудыг ямагт дээдлэн суралцаж, залуу хойч үедээ үлгэрлэж явах учиртайг онцлон сануулав.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн барилдааны үеэр буюу битүүний өдөр хүрэлцэн ирсэн 40 ахмад бөхөд гарын бэлгээ гардуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07