БШУЯ: Битүүн, шинийн 4-ний өдрийн хичээлийг амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

2023-02-14 1079 0

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохионо. Үүнтэй холбогдуулан хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар хэлэлцсэн байна. 

Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрээр “Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх, шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гарагт шилжүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэж байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгөх тушаал өнөөдөр албажина. Ингэснээр тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07