Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй үеийг тогтоожээ

2023-02-12 637 0

АНУ-ын Дартмут коллеж, Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны эрдэмтэд хүн хэдэн насандаа амьд­ралынхаа хамгийн аз жаргалгүй үеийг туулдаг болохыг тогтоожээ. Судалгааны материал бүхий баримт бичгийг тус товчооны вэбсайт-д байршуулсан байна.

Мэргэжилтнүүд 132 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүх насны хүмүүсийн амьдралын сэтгэл ханамжийн түвшинг тогтоохыг зорьжээ. Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь 18-20 насанд тохиодог бол түүнээс хойш нөхцөл байдал дордсоор, 47-48 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж үзсэн байна.

Хөгжингүй орнуудын оршин суугчдын хувьд 47 насанд, хөгжиж буй орнуудад 48 нас хоёр сартай, Орос, Хятад, Мексикт 43 насандаа хямралд ордог гэж мэдээлжээ. Энэ байдал нь 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд түүнээс хойш нөхцөл байдал аажмаар сайжирсаар 70 насандаа амьдралаас хамгийн их таашаал дахин авдаг байна.

Энэ нь гадны хүчин зүйлээс бус, бие махбод дахь биохимийн процесс, дааврын түвшнээс хамаарч буйг судлаачид онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05