Хотоос гарах чиглэлд ачаалал их байна

2020-03-16 902 0

Монгол Улсад коронавирүст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.

Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид ярьж байлаа.

Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10 мянга 741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна.

Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15