Таван шарын уулзвараас-Офицеруудын ордон хүртэлх I эгнээг хашлагатай болгоно

2023-02-11 805 0

Таван шарын уулзвараас-Офицеруудын ордон хүртэлх төв замын нэгдүгээр эгнээнд хашлага тавьж, тусгаарлах шийдвэр гаргажээ.

Түгжрэлийг сааруулах зорилгоор өнгөрсөн өвлөөс эхлэн дээрх чиглэлийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслүүдийг зорчуулдаг болсон. Хэрвээ журмыг зөрчвөл торгуулна.

Энэхүү журам дүрэм зөрчдөг танхай жолооч нарт үйлчилдэггүйгээс болов уу эсвэл нэг мэргэн түргэн дарга нь хашлага барихаар түгжрэл саарна гэж бодсон уу, нэгдүгээр эгнээг хашлагажуулах ажлыг хагас жилд багтаан хийхээр боллоо.

Өмнө нь Э.Бат-Үүл хотын дарга байхдаа автобусны буудлын орчимд нэгдүгээр эгнээнд хашилт хийж байсан ч амжилт олоогүй.

Мөн 3-4 жилийн өмнө буюу 2019 онд нийслэл Улаанбаатар хотын төв хэсгийн авто замыг хашлагажуулах ажил хийж, 4820 метр шар хайс тавьсан. Энэхүү хайсанд 800 сая төгрөг зарцуулсан. Гэвч ширүүн салхитай бороог даалгүй нурж унан, иргэдийн автомашиныг ч эвдэлснээр хот Хятад улсаас импортолсон хайсыг буцаан татсан. Эдгээр шиг ажил болох вий хэмээх хүмүүс цөөнгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07