Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

2023-02-11 774 0

Долоон машин мөргөж, бага насны хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 10-ны өдөр болох байсан ч дахин хойшлогдлоо.

Түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хурлыг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулсан байна.

Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдож байна.

Өмнөх хуралд тэрээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм. Мөн шүүгдэгч Ч.Маралмаа урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр охины гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11