Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцад гал гарчээ

2023-02-09 843 0

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад /ЭДЦС/ гал гарчээ.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, “ЭДЦС” ТӨХК-ийн зуухын цехийн зууханд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт ирсэн байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход станцын нэгдүгээр зууханд гал гарч байсныг хөөс үүсгэгч бодис ашиглан түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт бүрэн унтраажээ.

“Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй. Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход станцад ямар нэгэн доголдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа”-г ОБЕГ-аас мэдээлэв.

“ЭДЦС” ТӨХК нь улсын онц чухал объект юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06