Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголд оролцож байна

2023-02-08 976 0

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 

УУХҮЯ-ны “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн зээлийн асуудлаар нийт 15 гэрчийг дуудсан байна. Гэрчүүдийн дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүрэлцэн иржээ. 

Тэрээр өмнөх сонсголд дуудагдсан ч “Намын дотоод сонгуулийн ажилтай. АТГ-т гэрчээр байцаагдаж, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргасан тул оролцох боломжгүй” гэх шалтгаанаар ирээгүй билээ.

Түүнчлэн өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10