Т.Доржханд: Эрдэнэс Тавантолгой компанид ногдол ашиг олгох мөнгө байхгүй

2023-02-02 698 0

Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгохыг шаардан Төрийн ордны гадна жагсаж байна.

Иргэдийн төлөөлөл “Бид 1072 хувьцааныхаа ногдол ашгийг яг одоо авах хэрэгтэй байна. Зарим гишүүд хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгөх боломжтой гэж яриад байна.

Ард иргэд хоёр сая байтугайг авах эрхтэй. Алдсан 40 их наядаасаа 125 сая төгрөгөө нэхэж байгаа. Ард иргэд ногдол ашгаа авч, Цагаан сараа хиймээр байна. УИХ-ын гишүүд хуучин технологиороо тойргуудаараа гурил, будаахан тараагаад явж байна. Бидний бүх юмыг авчихаад бидэнд талхны булан өгч болохгүй” гэлээ.

Иргэдийн жагсаалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Т.Доржханд нийслэл болон 21 аймгаар яван Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгнө гэдгээ хэлэв.

Мөн тэрбээр Эрдэнэс Тавантолгой компанид ногдол ашиг олгох мөнгө байхгүйн дээр мөнгө хэвлэж тараавал инфляци дахин нэмэгдэх эрсдэлтэй гэв.

Ногдол ашиг оффтейк, шууд гэрээнүүдийг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. 19 их наяд төгрөгийн оффтейк гэрээ хийсэн, Эрдэнэс Тавантолгой нь өртэй. Эсвэл Монголбанкнаас мөнгө хэвлээд өгөх юм уу. Мөнгө хэвлэвэл дахиад инфляци болно. Эдийн засагч хүний хувьд зөв зүйл биш. Харин дахиж хулгай, нууц гэрээ явж болохгүй, ийм явдлыг зогсооё гэж байгаа. Монгол Улс цаашаа иргэдээ халамжилсан, компаниуд нь дампуурчихсан байдалтай явж болохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16