ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

2023-02-02 963 0

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлаад буй. Одоогийн байдлаар уг асуудлаар 36 хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АТГ-аас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Өмнө нь Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд “Прокурор хэрэг бүрэн нотлогдсон байна гэж үзвэл мөрдөгчийн саналын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Шүүх хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай эсэхийг шийднэ. Ингэж байж Үндсэн хууль, эрүүгийн хуульд заагдсаны дагуу энэ хүн гэм буруутай байна гэж тооцогддог” хэмээн тайлбарлаж байсан юм.

УИХ-ын гишүүдээс А.Адъяасүрэнд нүүрсний хэргийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гаргаад байгаа бол Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуулийн байгууллага шалгах шаардлагатай бол бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07