Х.Болормаа: Иргэдийн амьдрал хүнд байгаа учраас 5 кг будаа, 10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр болсон байсан

2023-02-01 775 0

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас ахмадуудад еэвэн, гурил, будаатай гарын бэлгийн 1.3 тэрбум төгрөгийн тендер, алдарт эхчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх 900 сая төгрөгийн тендер тус тус зарласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан. Улмаар тус хоёр тендерийг цуцалсан юм.

Засаг дарга Х.Болормаа өчигдөр /2023.01.31/ Тв8 телевизийн “Зочны цаг” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ дараах байр суурийг илэрхийлжээ:

“Сүхбаатар дүүргийн ИТХ-аараа Ахмадыг дэмжих хөтөлбөрийг батлуулсан. Иргэдтэй уулзаж байхад иргэдийн амьдрал хүнд, хэцүү байна. Өвчтэй, зовлонтой хүмүүс байна. Орон гэр нь шатчихсан хүмүүс орж ирж байна. Өрх толгойлсон ээж, аавууд байна.  Дүүргийн хэмжээнд 18 мянган ахмад настан байдаг. Бид ярилцаад хэвийн боов биш нэн хэрэгцээтэй таван кг будаа, 10 кг гурил болон тавгийн еэвэн өгөхөөр болсон байсан. Энэ шийдвэрийг гаргахдаа маш олон хуулийг судалсан. Засгийн газраас баталсан Хэмнэлтийн тухай хуулийг зөрчөөгүй. Нийтээрээ шийдэж, энэ шийдвэрийг гаргасан. Тогтоолыг Засаг дарга л хэрэгжүүлж байгаа юм.

1.3 тэрбум гэхээр том дүнтэй санагдаж байгаа байх. Өнөөдөр би 300 тэрбум төгрөг баталчихаад нийслэлийн төсвийн 30 хувийг бүрдүүлчихээд хуулийн дагуу энэ ажлуудыг тавьсан.

Хамгийн анх Ч.Лодойсамбуу гэх сэтгүүлч энэ мэдээллийг тавьсан. Улс төрийн зорилготой гэж хардаж байна. Нам дотроос явуулгатай гэж харж байна. Тэр хүн Лу.Гантөмөрийн туслах байсан.  Цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх боломжгүй болсонд хүлцэл өчье” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15