Х.Нямбаатар: “Facebook”-ийн Азийг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь халуулна

2023-02-01 851 0

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан.

Тус хуультай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хаягтаа өнгөрөгч есдүгээр сард “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо”  хэмээн жиргэсэн байсныг “Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен худал мэдээлэл гэсэн юм.

Тэрбээр жиргэхдээ “”Тийм биш. Парламент яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл эсвэл хуулбарыг нь огт аваагүй. Хууль болоод батлагдсаных нь дараа л анх удаагаа харсан” гэсэн билээ.

Тэгвэл тус асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийв.

Би тэр Жорж Чен гэх нөхрийг ажлаас нь халуулах албан бичгийг ирэх даваа гарагт фэйсбүүкт хүргүүлнэ. Надтай уулзсан, хамтарч ажиллая гэсэн, арваннэгдүгээр сард хуулийн ажлын хэсгээ ирүүлнэ гэж хэлснээ “It’s not true” гэсэн. Надтай нэг цаг 30 минут уулзсан хурлын протокол нь хүртэл байгаа. Тэрэн дээр тэр нөхөр айхтар, айхтар юмнууд ярьсан.  Тусгаар улсын төрийн яамыг илтэд гүтгэж дайрах нь байж болшгүй үйлдэл. Хоёрдугаарт, тус компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцсон. Манай улсын зарим төрийн албан хаагчид руу дарамталсан мэйл явуулсан. Манай улсыг хоригт оруулна гэсэн. Мөн надаас уучлалт гуй гэнэ. Хэрэв уучлал гуйхгүй бол шүүхэд хандана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10